Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Иргэд 1072 хувьцаагаа авахыг эргэн хүсэж эхэлжээ

2014-01-10 09:18

Өмнөх засгийн газрын үед иргэн бүр хувьцаатай болсон. Таван толгойн орд газраас санхүүжиж хөрөнгөтэй болох энэ ажил хэзээ биеэллээ олохыг хэлээд өгөх хүн одоохондоо алга байна.  Хөрөнгө болохгүй байгаа учраас 1 сая төгрөгөөр солих аргыг иргэдийн дийлэнх нь сонгоод байгаа юм.  Гэтэл мөнгө нь ч ирэхгүй байгаа учраас иргэдийн төлөөлөл саналаа нэгтгэн засгийн газарт хүсэлт явуулахаар болсон байна.

Монгол Улс 2 сая 800 мянган хүн амтай. Үүний талаас илүү буюу нэг сая 500 мянга нь хувьцаа биш бэлэн мөнгөө авна гэж өргөдөл мэдээллээ хороо дүүрэгтээ уламжилжээ. Учир нь ЗГ эх орны хувь хишиг болгон иргэн бүрт 1072 хувьцаа эзэмшүүлж байгаа талаар мэдээлж, хувьцааныхаа оронд нэг сая төгрөгийг бэлнээр нь ч авсан болно гэсэн хувилбарыг нийгэмд тараагаад байсан юма. Үүний дагуу дээрхи нэг сая 500 мянган иргэн нь бэлэн мөнгө авахаар болж, нэг сая нь хувьцаагаа сонгож, үлдсэн 300 мянга нь бэлэн мөнгөө авсан. Бэлэн нэг сая төгрөгөө авсан иргэд хэн байваа гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд өндөр настай тэтгэвэрийн хүмүүс оюутнууд байлаа. Энэ мөнгийг гурван хэсэг хувааж арай чадан дуусгасан. Харин одоо өргөдлөө өгсөн нэг сая 500 мянган иргэн бэлэн мөнгөө авахаар хүлээлт үүсгээд байгаа юм. Тэгвэл энэ хүлээлтийг мөнгөө өгч чадахгүй юм бол иргэдэд ядаж өргөдлийг нь буцааж хувьцааг нь эргүүлэн өг гэдэг асуудлыг хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс тавьж байгаа юм байна. Ийм хүсэлттэй мянга гаруй иргэн байгаагийн хүсэлтийг ЗГ-т уламжилж байгаа гэнэ.

Хэрэв тавьсан хүсэлтийг хүлээж авахгүй бэлэн мөнгөө авна гэсэн иргэд өргөдлөө буцааж хувьцаа болгох боломжгүй гэвэл нэг сая төгрөгөө яаралтай иргэдэд өгөхийг гаргаж дахин тавих  юм байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар