Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

7-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2014-07-03 14:29

   Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар     18-23 градус дулаан буюу олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногт: Хугацааны эхэн болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 22-27 градус дулаан байна. Дунд үеэр зарим газраар өдөртөө 28-33 градус хүрч халах төлөвтэй. 
Хоёрдугаар арав хоногт: Хугацааны дунд үеэр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  12-17, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Гуравдугаар арав хоногт: Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  12-17, өдөртөө 22-27 градус дулаан байна. Дунд үеэр зарим газраар өдөртөө 28-33 градус хүрч халах төлөвтэй.
Бусад хугацаанд: Ихэнх нутгаар шөнөдөө 14-19, өдөртөө 25-30 градус дулаан байна. Энэ сард орох борооны нийт хэмжээ нь нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, нутгийн өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүй. Гол мөрний хур борооны үерийн оргил үе гол төлөв 7 дугаар сард ажиглагддаг боловч  энэ жилийн хувьд агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, зарим хугацаанд агаар хэт халах зэргээс шалтгаалан ихэнх нутгаар гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх төлөвтэй байна. Тухайлбал, Хэнтий нуруунаас усжих Хэрлэн голын усны түвшин олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар