Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Хүүхдийн баяраар хүчтэй салхи шуургатай байна

2014-05-30 13:00

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр тавдугаар сарын 30, 31 болон зургадугаар сарын 1-ний өдөр ихэнх нутгаар салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч, хүчтэй шороон шуурга шуурах аж. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд гэр орон, барилга байгууламж, хашаа хорооны даруулга, бэхэлгээг сайтар хангах. Мөн барилгын өргөгч автомашин, цахилгаан дамжуулах агаарын шугам, шон, цамхаг, уурын зуухны яндан, зар сурталчилгааны самбар ойр орчимд байгаа тохиолдолд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж амь нас, эд хөрөнгөө хамгаалахыг холбогдох албанаас санууллаа. Мөн хүүхдийн баярын өдөр хүчтэй салхи шуургатай байх тул эцэг, эх асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөлөө. 



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар