Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Хэрлэн сумын ИТХ гуравдугаар сард хийсэн ажлаа танилцууллаа

2014-04-09 10:04

Сумын төсөвт байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай хурал дээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гуравдугаар сард хийсэн ажлын тайлангаа танилцууллаа. Сумын ИТХ гуравдугаар сарын 28-ны Тэргүүлэгчдийн хуралдааны 20 дугаар тогтоолоор “Чойбалсан хотын ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хамгаалах журам”-ыг баталсан. Журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж, жил бүр иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанд тайлагнах, Чойбалсан хотын ногоон байгууламж нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн хохирлыг арилгах, нөхөн сэргээхэд мөрдөгдөх үнэ тарифын саналыг боловсруулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд оруулан хэлэлцүүлэхийг сумын Засаг даргад даалгасан байна. Мөн өдрийн тэргүүлэгчдын хуралдаанаар “Чойбалсан хотод мал аж ахуй эрхлэх талаар баримтлах бодлого”-ыг баталсан юм. Энэхүү бодлого нь 2014-2018 он, 2018-2022 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжих дунд хугацааны зорилтод бодлогын баримт бичиг юм. Чойбалсан хотод мал аж ахуй эрхлэх талаар баримтлах бодлогоор хотод мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс, мөн зөвшөөрөх бүсийг зааж өгсөн.

Түүнчлэн Хэрлэн сумын ИТХ-аас 2013 онд улсын төсвөөр хийгдсэн Спорт талбайн  ашиглалт, хамгаалалт, хяналт, арчлалтын асуудлыг аймгийн ОНӨА-тай хамтран сумын ЗДТГ-ын Захирагчийн алба, 10 багийн Засаг дарга нар, “Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ-ыг оролцуулан  хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ингэхдээ спорт талбайн хяналт хамгаалалтын асуудлыг Хэрлэн сумын ЗДТГ, багийн ажлын алба хариуцаж арчлалт засварлалтын асуудлыг “Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ хариуцахаар болсон юм.

Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд нэгдүгээр багийн нутагт баригдсан “Хөргүүртэй зоорийн ашиглалт”-ын талаар хэлэлцэн Засгийн газар, Төрийн өмчийн хороо, аймгийн ИТХ-ын тогтоолын дагуу түрээслэгчийг сонгон шалгаруулж, түрээсийн гэрээ байгуулан ашиглуулах шийдвэр гаргажээ.

Хэрлэн сумын ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн ИТХ-ын ОНӨА, Хэрлэн сумын ИТХ-ын ажлын алба, Эдийн засгийн байнгын хорооноос сумын төсөвт байгууллагуудын өмчийн хадгалалт хамгаалалт, ашиглалтад хяналт шалгалтыг 26 төсөвт байгууллагад 3 дугаар сарын 27-ноос арав хоногийн хугацаанд хийлээ. Хяналт шалгалтаар орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлт, өмчийн хадгалалт, ашиглалт хамгаалалтын байдалд хяналт, шалгалт арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчлийг арилгуулав.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар