Чойбалсан, Дорнод
 
 

2020 ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД "МАЛЧДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ" ХӨТӨЛБӨРТ 44 ИРГЭН ХАМРАГДАНА

2020-07-10 12:26

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан хөтөлбөр төслийн хүрээнд малчдад мал маллагааны арга , аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах, хадлан тэжээл бэлтгэх, сүү цагаан идээ болон мал аж ахуйн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг улс орон даяар амжилттай хэрэгжүүлж ирсэн. Манай аймгийн хувьд 2016-2019 оны хооронд 256 өрхийг уг хөтөлбөрт хамруулж 1,111,000,000 /нэг тэр бум нэг зуун арван нэгэн сая/ төгрөгтэй тэнцэх тоо толгой малыг 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдах нөхцөлтэйгээр олгосон байна. Оноор нь авч үзвэл: 2016 онд 69 өрхөд 266,000,000 2017 онд 69 өрхөд 305,000,000 2018 онд 61 өрхөд 275,000,000 2019 онд 57 өрхөд 265,000,000 төгрөгийн толгой малыг 14 сумын малчин өрхөөс шалгуурт тэнцсэн залуу малчдад олгожээ. Энэ оны хувьд хөтөлбөрийн хүрээнд 44 өрхөд 220,000,000 сая төгрөгийн толгой малыг олгохоор болж аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас ажлын хэсэг байгуулан 14 сумдад ажиллаж шалгарсан малчин өрхүүд,сумдын засаг дарга нартай гурвалсан гэрээг байгуулах ажлыг зохион байгуулж өнөөдөр Баянтүмэн суманд ажиллаж байна.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар