Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

БАЯН-УУЛ СУМЫН “АХМАДЫН ӨРГӨӨ”-НД ӨРГӨТГӨЛ ХИЙЛЭЭ

2020-07-10 12:19

Аймгийн Орон нутгийн төсвийн 49,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Уул сумын “Ахмадын өргөө”-ний өргөтгөлийн байрыг Б.Баясал захиралтай “Улзын их тайга” ХХК-ийн хамт олон гүйцэтгэж, нээлтийн үйл ажиллагаа 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Ахмадын хорооны дарга Н.Төмөр, сумын удирдлагууд болон Баяндун, Хэрлэн сумын 4 дүгээр багийн ахмадын байгууллагын төлөөлөл урилгаар оролцсон юм. Баян-Уул сум нь хамгийн олон буюу 586 ахмадтай бөгөөд тус өргөөгөөр дамжуулан ахмад настныхаа эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, мэдлэг туршлагыг нь хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион явуулахад томоохон дэмжлэг болж байна.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар