Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ХАЛХГОЛ, ХӨЛӨНБУЙР, СЭРГЭЛЭН СУМД МАЛЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО

2020-07-06 12:56

 
Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн сан болон ХХААХҮЯ-аас хэрэгжүүлж буй Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил Нэмэлт санхүүжилтийн төслийн хамтарсан хөрөнгөөр 2020 онд нийт 1 тэрбум 201 сая 200 мянган төгрөгийн 8 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Халхгол, Хөлөнбуйр, Сэргэлэн сумдын Малчдын сургалт, мэдээллийн төвийг тохижуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг тус сумдын Засаг дарга нар болон төслийн ажилчдад хүлээлгэн өглөө. Тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг “Гантэлмэн” ХХК гүйцэтгэжээ.
Малчдын сургалт, мэдээллийн төв нь Сэргэлэн, Хөлөнбуйр сумдын хуучин иргэний танхимд, Халхгол сумын хуучин цэцэрлэгийн байранд байрлаж ажиллах бөгөөд малчдад шаардлагатай бүх талын мэдээллийг нэг цэгээс өгөх зорилготой юм.
Төслийн хүрээнд 14 суманд 22 гүн өрмийн худаг, Халхгол, Хэрлэн, Сэргэлэн сумдад Өвс тэжээлийн агуулах, саравч шинээр барих, 7 суманд бог мал угаах ванн шинээр барих, Халхгол суманд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төв байгуулах засварын ажил, Хөлөнбуйр суманд бизнес эрхлэгчдийг дэмжих төв шинээр барих, Хэрлэн суманд ЖДҮ-г дэмжих төв байгуулах засварын ажил, Халхгол, Хөлөнбуйр, Сэргэлэн сумдад малчдын сургалт, мэдээллийн төв тохижуулахад шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар