Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

ҮНДЭСНИЙ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЙМГИЙН ХОРОО ХУРАЛДАВ

2020-07-06 12:53

 
Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооноос баяр наадмыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд баримтлан 2020 оны 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд аймаг, сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулахаар болсон. Тус хорооноос гаргасан “Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тогтоолыг үндэслэн аймгийн баяр наадмыг зохион байгуулах хороо, 11 салбар хороотойгоор байгуулагдсан бөгөөд өнөөдөр /2020.07.03/ хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Коронавируст халдварт цар тахлын үед Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жил, аймаг байгуулагдсаны 89 жилийн ой, Үндэсний их баяр наадмын 128 бөхийн барилдаан аймгийн наадмын талбайд, сурын харваа сурын талбайд , шагайн харваа сурын талбайн урд талбайд, 9 насны хурдан морины уралдаан Баянтүмэн сумын морь барианы газарт тус тус нээлттэй зохион байгуулахаар болов.
Аймгийн наадамд 128 бөх, сумын наадамд 64 бөх барилдуулна. Бөхчүүд, сур шагай харваачид, уяачид, морь унаач хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, асуулга авах бөгөөд биеийн халууныг нь хэмжиж, халдвар хамгааллын дэглэм сахиулах, наадмын талбайд ирж баяр наадмаа үзэх иргэдийн халууныг хэмжиж, амны хаалтаа зүүх шаардлагыг тавьж, зай баримтлах тэмдэглэгээн дээр суулгах зэргээр мэргэжлийн алба хаагчид байнгын хяналт, шаардлага тавин ажиллах юм.
Харин Ковид-19 цар тахалтай холбогдуулан өсвөрийн бөхийн барилдаан, өсвөр үе, балчир насны хүүхдийн сурын болон шагайн харваа, уяачдын наадам, наадмын талбайг тойрсон соёл урлагийн арга хэмжээ, үзвэр, нийтийн хоолны үйлчилгээ, үзэсгэлэн худалдааг зохион байгуулахгүй.
Зөвшөөрөгдсөн бөхийн барилдаан, сур, шагайн харваа, 9 насны морины уралдааныг технологийн шийдлийг ашиглан нийт ард түмэндээ орон нутгийн телевизүүд болон онлайн хэлбэрээр шууд дамжуулан хүргэнэ.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

dobsonz (5.188.211.22)2020-10-19 05:13
Nx5fLs http://pills2s****e.com/ levitra nizagara

dobson (5.188.211.35)2020-10-08 21:36
qII7oV http://pills2s****e.com/ cheap viagra

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар