Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨГДӨХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГТ 32 ИРГЭН ХАМРАГДЛАА

2020-06-22 11:29

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг санхүүгийн дэмжлэг, хөдөлмөр эрхлэлтийн тусгай үйлчилгээ, арга хэмжээнд хамруулж дэмжлэг үзүүлэх замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготойгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр"-ийг нээлттэй зарлаж нийт 102 иргэн төслөө ирүүлсэн.

Аймгийн Хөдөлмөр халамжийн үйчилгээний газраас ажлын хэсэг байгуулж төсөлд хамрагдсан иргэдийн материалыг 3 үе шаттайгаар хянаж, нөхцөл байдлын үнэлгээ хийж ажиллан 12 төсөл шалгарах байснаас 1-5 хүртэл сая төгрөгийн дэмжлэг авах 32 иргэний шалгаруулаад байна

Уг төсөлд хөдөлмөр эрхэлдэг, эрхлэх сонирхолтой Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн хамрагдах ба 1-5 хүртэлх сая төгрөгийн 50 хувийг 48 сарын дотор буцаан төлөх юм.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар