Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ДОРНОД АЙМАГТ ИРГЭДИЙН САНАЛЫГ 72 БАЙРШИЛД АВНА

2020-06-10 18:07

Монгол улсын их хурлын 2020 оны ээлжит сонгуульд Дорнод аймагт 7 нам эвслээс 12 нэр дэвшигч, 4 бие даагч нийт 16 нэр дэвшигч өрсөлдөж байна. Дорнод аймагт 72 хэсгийн хороо буюу санал авах байр ажиллана. Сонгуулийн хуулийн дагуу нам, эвсэл тус бүр аймгийн төвд 50 ажилтан, суманд 20 ажилтан, менежер, шадар туслагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр сонгуулийн сурталчилгааг явуулж байна.Сонгуулийн сурталчилгаа 6 дугаар сарын 22-ны 24:00 цагт хаагдаж 6 дугаар сарын 24-ний өдөр санал хураалт явагдах юм. Энэ жил Монгол улсын их хурлын сонгуульд сонгогчийн үнэмлэх гэж байхгүй бөгөөд хэсгийн хороодын байршил, иргэд саналаа хаана, хэрхэн өгөх мэдээллийг телевиз болон цахимаар олон нийтэд хүргэнэ гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар