Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Аймгийн Онцгой комиссын 38 дугаар хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргав

2020-06-09 18:46

Аймгийн Онцгой комисс 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагийн 11:00 цагт тогтмол хуралдаж цаг үеийн асуудлаар шийдвэр гарган ажиллаж байна. Өнөөдөр /2020.06.09/ аймгийн Онцгой комиссын 38 дугаар хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргав. Үүнд: -Аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газраас тавигдсан шаардлагыг хангасан, сумдын Засаг даргаас олгосон зөвшөөрөл бүхий амралт сувиллын газар, жуулчны баазуудын үйл ажиллагааг 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн БОАЖЯ-ны баталсан горимын дагуу хэвийн явуулах -Ресторан, кафе ангиллаар үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн ажиллах цагийн хуваарийг 24:00 цаг хүртэл сунгах -ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чита хот болон районуудад суралцаж, амьдарч буй Дорнод аймгийн харьяат иргэдийг улсын Онцгой комиссын шийдвэрээр Алтанбулаг боомтоор оруулж ирэх болсон учир ХАРИУ-г сурч буй сургуулиар дамжуулан оюутнуудад албан ёсоор мэдэгдэх -Аймгийн спортын ордон, ДБЭХС ТӨХК-ийн спорт заал, Хэрлэн номин бизнес төвийн спорт заал, ХХҮГ-ын спорт заал, 2 дугаар багийн спорт заал, ДИС, Политехник коллеж, МСҮТ-ийн спорт заалын үйл ажиллагааг мкв-д ногдох хүний тоог зааж, 10:00-22:00 цаг хүртэл хэвийн явуулах -Музей, Номын сангууд МХГ, ЭМГ-ын зөвлөмжийн хүрээнд иргэдэд үйлчлэх -Малтлага, судалгааны ажлыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан энэ оныг дуустал хийхгүй байхаар тус тус шийдвэрлэлээ.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар