Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Сэрэмжлүүлэг мэдээ

2020-05-14 21:57

2020 оны 05 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр 5-р сарын 15-нд нутгийн баруун болон зүүн хэсгээр, 16, 17-нд бүх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 18-20м/с, зарим үед 24м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс сэрүүснэ.  Иймд тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. 2008.05.26,27-нд буюу 12 жилийн өмнө Хэнтий Дорнод СБ Дорноговьд цаг агаарын гамшгийн улмаас 52 хүн эрсдэж, 382 мянган мал хорогдож, эрчим хүчний 62, холбооны 668 шон, 110 гэр нурж ихээхэн хохирол учирж байсан. Энэ удаагийн 5-р сарын 15-17-ны цаг агаарын байдал энэ гамшигтай төстэй тул хол замд гарахгүй байж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар