Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД НЭН ХЭРЭГЦЭЭТЭЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАВ

2020-05-06 12:48

Өнөөдөр хөдөөгийн 13 сумын эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээлгэн өглөө. Үүнд: 1. Биохимийн хагас автомат анализатор 2. Гематологийн аппарат 3. Цогцос хадгалах хөргөгч 4. Нярайн инкубатор 5. Иммунологийн шинжилгээний “Ичирома-2” аппарат 6. Төрөх ор 7. Өвчний хяналтын монитор 8. Шарлалт хэмжих багаж Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2 дахь жилдээ сумдын эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг дэмжсэнээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ сайжирч, өвчлөлийг эрт үед нь оношлох, эмчлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлэхдээ: “Дорнод аймагт эрүүл мэндийн салбартаа орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвөөсөө хамгийн их хөрөнгө зарцуулдаг аймаг. Цаашид ч анхан шатны эрүүл мэндийн байгууллага болох сумын эрүүл мэндийн төвүүд болон Хэрлэн сумын ӨЭМТ-үүдэд материаллаг бааз, боловсон хүчин, тоног төхөөрөмжийг нь сайжруулахын тухайд онцгой анхаарал хандуулж байна. Ингэснээр дунд шатны эмнэлэг болох БОЭТ-ийн ачаалал буурч, иргэдэд түргэн шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэх юм” гэв. ХӨДӨӨГИЙН АЛСЛАГДСАН СУМДЫН ИРГЭД ЦУС, ШЭЭС, БОЛОН БИОХИМИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ГЭЖ АЙМГИЙН ТӨВИЙГ ЗОРИХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЖ БАЙНА.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар