Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ЭМНЭЛГИЙН БҮСЭД БАРИГДАЖ БУЙ "НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ" 3 ДУГААР УЛИРАЛД АШИГЛАЛТАД ОРНО

2020-04-28 18:53

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн баримталж буй бодлогын нэг нь иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, хот төлөвлөлтийг зөв зохион байгуулах юм. Хүүхдийн эмнэлгээс БОЭТ-ийн 2 дугаар байр буюу бидний нэрлэж заншсанаар цагаан эмнэлэг хүртэл ЭМНЭЛГИЙН БҮС болгож эрүүл мэндийн байгууллагыг нэг байршилд төвлөрүүлэх ажил ийнхүү эхэлж байна. Хуучин цэргийн эмнэлэг, сүүлд Зүүн бүсийн ахмадын асрамжийн барилгын сууринд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3 давхар Нийгмийн эрүүл мэндийн төвийн барилга сүндэрлэхээр боллоо. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг - Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ - Эмнэлгийн тусламж үйлчилгээ гэж хоёр ангилдаг. Иймд бие даасан Нийгмийн эрүүл мэндийн төвийн гол зорилго нь иргэдийг өвдсөний дараа бус, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлийн ажлыг зохион байгуулах явдал юм. Тус төв энэ оны 3 дугаар улиралд ашиглалтад орно.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар