Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

“ЭРГҮҮЛ ХЯНАЛТ” АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2020-04-21 14:05

"COVID-19" коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссын шийдвэрээр "Маскаа зүүцгээе" аян улс орон даяар өрнөж байна. Энэхүү аяныг эрчимжүүлж, иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилгоор Дорнод аймгийн Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын А/266 дугаар захирамж гарч, бүх сумдын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх 22 агентлаг, нэгж байгууллагууд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн батлагдсан хуваарийн дагуу "ЭРГҮҮЛ ХЯНАЛТ" -ыг хийж байна. Эргүүл хяналтын гол зорилго нь Сум, баг, нийтийн эзэмшлийн гудамж талбай, худалдаа үйлчилгээний төвүүдэд хүн амын бөөгнөрөл үүсэхээс сэрэмжлүүлэх, иргэдийн амны хаалтны хэрэглээг хэвшүүлэх, гараа тогтмол ариутгах, бээлий өмсөх, хогоо ил задгай хаяхгүй байх зэрэг хотын соёлд суралцах улмаар гал түймрийн аюул, аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг бий болгоход иргэдийн хариуцлагыг өндөржүүлэх, төрийн байгууллагуудын хяналт оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Иргэд маань харьцангуй амны хаалтны хэрэглээг хэвшүүлж байгаа хэдий ч, бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн амны хаалтыг тогтмол хэрэглүүлэх, олон цагаар, бөөнөөрөө орон сууцны дунд, гудамж талбайд тоглуулахгүй байх, бээлий өмсөж хэвших зэрэг анхаарах зүйлүүд байна. ✅Бүгдээрээ маскаа зүүж, ✅Бээлий өмсөж хэвшье!, ✅Хогоо ил задгай хаяхгүй хотын соёлд суралцъя!, ✅Бөөгнөрөл үүсгэхгүй, Дэг журмыг чанд сахья! www.dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Carmine Cascone (193.176.87.99)2020-04-21 20:15
Найзууд аа, хэрэв би инээмсэглэлээ дахин олсон бол ноён Диего ЗУМЕРЛЭ-ийн ачаар 70.000 еврогийн зээл авсан бөгөөд манай хоёр хамт олон энэ хүнд ямар ч бэрхшээлгүйгээр зээл авсан. Ноён Диего Зумерлтэй хамт амьдр**** над руу дахин инээмсэглэж байгаа нь энгийн бөгөөд ойлгомжтой хүн юм. Энд миний имэйл байна :  diegozumerle71@gmail.com

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар