Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД ОНЛАЙН СУРГАЛТАД ШААРДАГДАХ ИНТЕРНЕТИЙН ЗАРДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ

2020-03-27 10:27

Энэ хичээлийн жилд Дорнод аймгийн хэмжээнд ЕБС-ын 12 дугаар ангийг 775 сурагч төгсөнө. Сурагчид ирээдүйн мэргэжлээ эзэмших хариуцлагатай цаг үед байгаа учир онцгой анхаарах нь чухал гэж аймгийн Онцгой комисс үзэж онлайн цахим сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Цахим сургалтад хамрагдахад зарим сурагчдад интернетийн асуудал тулгарч байгаа учир сурагч бүрт шаардагдах 1 сарын интернетийн хэрэглээний зардалд 4.2 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэхүү зардлыг сургуулиуд хичээллээгүй байх хугацааны цахилгаан, цэвэр ус, шатахууны түлшнээс хэмнэгдэж буй зардлаас тооцон, төсөв дотор нь шилжүүлэх замаар шийдвэрлэхээр болсон гэж аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн хэллээ.
https://dornod.gov.mn/n/434



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар