Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Он гарсаар 4 удаагийн ой хээрийн түймэр гарчээ

2020-03-25 11:09

Он гарсаар Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Булган, Хөлөнбуйр сумдад ой хээрийн 4 удаагийн түймэр гарсаныг нутгийн иргэдтай хамтран Онцгой байдлын газрын ангиуд унтраагаад байна. Хуурайшилт эхэлсэн энэ үед иргэд сонор сэрэмжтэй байх, машин техникийнхээ аюулгүй байдлыг хангах нь чухал байгааг Бүсийн төв Онцгой байдлын газраас АНХААРУУЛЖ байна.

Мөн ахуйн гал түймрийн дуудлага ихсэх хандлага байгаа тул сургууль цэцэрлэг амарсан байгаа энэ үед ар гэртээ тавих хараа хяналтаа сайжруулах, цахилгаан, пийшин зуухныхаа аюулгүй байдлыг бүрэн хангахгүй бол эд хөрөнгө цаашлаад амь насаараа хохирох эрсдэл үүсч байгааг Бүсийн төв Онцгой байдлын газрын дарга Г.Нармандах хэвлэлийн хурлын үеэр иргэддээ анхааруулж хэлж байлаа.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар