Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Аймгийн Онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа

2020-03-10 19:40

Өнөөдөр 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Онцгой комиссын 15 дугаар  хуралдааны шийдвэрийг аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Бүсийн төв Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа нар танилцууллаа. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймаг, сум хооронд хүнс болон ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоохгүй, ар гэрийн гачигдал буюу өөрийн төрөл садангийн хүн нас барах, эмнэлгийн яаралтай тусламж зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд хяналтыг цэгээр нэвтрэх зөвшөөрлийг аймгийн Шуурхай штабаас олгоно. Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэд Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас гүүрээр зорчих зөвшөөрлийн бичгийг авах юм. Дорнод аймагт өнөөдрийн байдлаар хоёр иргэн БОЭТ-ийн аймгийн Халдвартын тасагт тусгаарлагдаж ажиглалтад байна. Тодруулбал: 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Испани-Москва-Улаанбаатар чиглэлд агаарын тээврээр зорчин Монгол улсад ирж, 2020 оны 03 дугаар сарын 6-ны өдөр Дорнод аймагт ирсэн иргэн О, 2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр АНУ-Москва-Улаанбаатар чиглэлд агаарын тээврээр зорчин Монгол улсад ирсэн иргэн “О” нар Эрүүл мэндийн сайдын баталсан журмаар гэрийн хорионд байсан бол өнөөдөр аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлан ажиглалтад аваад байна. Одоогийн байдлаар шинэ коронавирусын ямар нэг шинж тэмдэг илрээгүй биеийн байдал хэвийн байгаа юм. Covid19 вирусын халдвар авсан Францын иргэний зорчсон Улаанбаатар хот болон Дорноговь аймгууд өндөр эрсдэлтэй бүсэд тооцогдож байгаа учир тус бүсээс 2020 оны 03 дугаар сарын 2-6-ны хооронд ирсэн иргэд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийг дагаж өөрийгөө тусгаарлаж ажиглах, ариун цэврийг сахихыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна. Цахим орчинд түгээдбуй “Худал мэдээлэл”-ийг түгээсэн иргэдэд Гамшгийн тухай хуулийн дагуу холбогдох байгууллагууд хариуцлага тооцно гэв


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар