Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Дорнод аймгийн хэмжээнд 21 хяналтын цэг постод 61 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна

2020-02-29 10:04

Короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хот хооронд, аймаг, сумдын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарласан. Манай аймгийн хэмжээнд 21 хяналтын цэгт, 24 цагийн хугацаанд 61 албан хаагч байнгын болон хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Хэрлэн сумын хэмжээнд 9 хяналтын постод Бүсийн төв Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төвийн албан хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Өнөөдөр аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Хэрлэн сумын 9 хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдаа эргэж, газар дээр нь нөхцөл байдлын талаар ярилцан, санал хүсэлтийг нь сонсож нийт ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийллээ. Үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад маск, гар ариутгагч, витамин, хүнсний зүйлийг гардуулан өгч ажлын амжилт хүссэн юм. Төрөөс гаргасан шийдвэрийг иргэд ухамсартай хүлээн авч, асуудал гараагүй талаар үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид танилцуулж байлаа. Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө хамтран ажиллаж байгаа алба хаагчиддаа талархал илэрхийлье.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар