Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Аймгийн Онцгой комисс сумдтай “Цахим хурал” хийлээ

2020-02-20 15:29

Аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн өнөөдөр буюу  2020 оны 02-р сарын 18-ны өдөр сумдын удирдлагуудтай онлайнаар цахим хурлыг хийлээ. Хуралдаанд аймгийн онцгой комиссын орлогч дарга, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Бүсийн төв ОБГ-ын дарга хурандаа Г.Нармандах, ЭМГ-ын дарга Ч.Оюунаа, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтуяа, аймгийн ЗДТГ-ын, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүх холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Цахим хурлаар сумдад дараах чиглэл, зөвлөмжүүдийг хүргүүлсэн юм. Сар шинийн баяр удахгүй болохтой холбогдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, МУ-ын Засгийн газар, улсын Онцгой комиссоос гарсан сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрийг иргэд бүх шатандаа хэрэгжүүлэх, тэмдэглэхээс татгалзах, ухамсартай байж эрүүл мэндээ бодож, шийдвэрийг ажил, амьдралдаа хэрэгжүүлэх, сумдын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулж сумдын шуурхай штабыг яаралтай байгуулах, сумынхаа онцлогт тохирсон вирусээс хамгаалах ажлуудыг зохион байгуулах, маск, ариутгал халдваргүйтгэлийн хамгаалалтын хувцас, бодисын нөөцлөх, боловсролын байгууллагууд амарсан байгаа учраас гэртээ байгаа хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарах, Сумынхаа гамшигийн төлөвлөгөөнд тодотгол хийх, нөөцөө бүрдүүлж шаардлагатай зүйлсийг засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах, Сум хооронд тээврийн үйлчилгээ хийж байгаа үйл ажиллагаанд анхаарах, ариутгал хийх, Иргэдтэйгээ хамтран бүх нийтийг маскжуулах аяныг хамтран хийж хэрэгжүүлэхийг чиглэл болгов. Баяндун сум хариуцлагатай жижүүр гарган, нийтийн эргүүл хийж ажиллаж байгаа, Дашбалбар сум гамшигийн нөөцдөө хамгаалалтын хувцас хэрэглэлийг хөрөнгийг шийдвэрлэж авчруулсан байгаа, зарим төрийн байгууллагууд маск оёж иргэддээ үнэгүй тараасан зэрэг ажлуудыг өөрсдийн нөөц боломжоороо хийж хэрэгжүүлж байгаа талаар цахим хурлын үеэр дурдаж байлаа.  

 



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар