Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

"ЗАЛУУ МАЛЧИН-2019" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019-12-02 08:43

 

Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас "Залуу малчин" зөвлөгөөнийг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулав.

Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нээж, хэлсэн үгэндээ “Аймгийн хэмжээнд хүн амын тоо 82,9 мянга давж, мал сүргийн тоо 2,3 саяд хүрч эдийн засгийн хувьд тэргүүлэх аймгийн тоонд орлоо. Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр тогтоолоор Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж аймгийн хэмжээнд нийт 484 залуу малчныг хамруулж 2019 онд 57 малчинд 2828 толгой малыг олгож дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Манай хөтөлбөрт хамрагдсан залуу малчдаас одоогийн байдлаар мянгат малчин 3, аймгийн сайн малчин 1, сумын сайн малчин 12 төрөн гарч тэдний гэр бүлийг нь оролцуулбал нийт 32 сайн малчин тодорсон гэж хэлж болно. Цаашдаа ч улс, аймаг, сумын аваргын энтэй хүмүүс төрөн гарна гэдэгт Аймгийн Засаг дарга бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн даргын хувьд итгэлтэй байна.
“Залуу малчин” малчдыг дэмжих хөтөлбөрийг аймгийн ИТХурлаар баталсан бөгөөд бодлогын түвшинд дэмжин ажиллах мал аж ахуйн салбарт орчин үеийн фермерийн аж ахуйг хөгжүүлж, малын гаралтай бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулж малчдад чиглэсэн хөдөө аж ахуйн салбартай холбоотой шийдвэрүүдийг бүрэн эрхийнхээ хугацаанд илүү анхаарч хэрэгжүүлж ажиллах болно.” гэдгээ илэрхийллээ.

Зөвлөгөөнд Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн ажилтны нийгэмлэгийн тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Б.Довдонбалжир, , аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, Мал эмнэлгийн газрын дарга Ч.Аюушмаа болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны тогтоолоор баталсан "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр", аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны тогтоолоор батлагдсан "Залуу малчин" дэд хөтөлбөрт тус тус хамрагдсан 13 сумын 94 залуу малчин оролцов.
www.dornod.gov.mn



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар