Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

2019-11-08 14:26

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлж байгаа бодлого, ажил, цаашдын зорилтын талаар танилцууллаа.

2019 оныг сахилга, хариуцлагын жил болгосонтой холбогдуулан төрийн албан хаагчид сахилга бат, хариуцлагатай ажиллахыг сануулж үүрэг, чиглэл өгөв. Энэ хүрээнд Хууль зөрчсөн алдаа дутагдал гаргасан төрийн албан хаагчид хариуцлага тооцох, Төрийн үйлчилгээний байгууллагууд хүнд сурталгүйгээр иргэдэд чанартай, түргэн шуурхай хүргэж, иргэддээ тэгш үйлчилж байхыг үүрэг болголоо.

Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгч орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Уул уурхай, газрын тосны үйлдвэрлэлийн талбайн ойролцоо нийгэм, соёлын төв байгуулах, Өндөрхаан хотоос 50-100 дахь км дэх авто замыг засварлах, шинэчлэх, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн тоонд Дорнод аймгийг ирэх онд хамруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
www.dornod.gov.mn



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар