Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

“ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ-ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2019-11-07 14:17

 

2018 онд аймгийн “Эрчим хүч хэмнэх дэд хөтөлбөр”-ийг батлуулсан бөгөөд дэд хөтөлбөрт бага ангийн сургагч багшийг бэлтгэж “Иргэд олон нийтэд насан туршийн боловсрол олгоно” гэж тодорхойлсон байдаг.

Иймд дээрх ажлын хүрээнд Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх агуулга, арга зүйн удирдлагаар хангах, “Эрчим хүчний хэмнэлт-зохистой хэрэглээ” хичээлийн хөтөлбөрийг танилцуулах зорилготой “Ерөнхий боловсролын сургуулийн сургагч багш” бэлтгэх сургалтыг Эрчим хүчний зохицуулах хороо, аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Боловсрол, соёл, урлагийн газартай хамтран 11 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд зохион байгуулна. Уг сургалтын хүрээнд сургагч багш нар Дорнод бүсийн Эрчим хүчний систем ТӨХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах болно.

Сургалтад Дорнод аймгийн 24 сургуулийн 30 гаруй бага ангийн сургалтын менежер, багш нар хамрагдаж батламж гардан авах юм.
www.dornod.gov.mn



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар