Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Төрийн албан хаагчид сургалтад хамрагдаж байна

2019-10-18 17:40

Төрийн албан хаагчид сургалтад хамрагдаж байна     Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Дорнод Их сургуультай “Захиалгат сургалтын гэрээ”-г байгуулсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Төрийн захиргааны удирдах албан тушаалтанд “Удирдах арга зүй”сэдвээр, шинээр томилогдсон төрийн албан хаагч нарт “Төрийн албаны стандарт, ёс зүй” сэдэвт 24 цагийн багц сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтыг ШУТИС-ийн Доктор, дэд профессор Н.Ариунтуяа, А.Болормаа, Д.Одмаа болон Канадын Мерит төсөл, Дорнод Их сургуулийн багш нар удирдан явуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүх оролцож албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ. Төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудад байгууллагын дарга болон тухайн байгууллагын нэгжийн удирдах албан тушаалтан, шинээр томилогдсон төрийн албан хаагч гэдэгт 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш томилогдон ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид хамрагдаж байгаа юм.  


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар