Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ШИНЭ УСАН САН ТӨСЛИЙГ 5 ДАХЬ ЖИЛДЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2019-10-18 17:38

Чойбалсан хотын хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг бөгөөд гэр хороололд байх 35 усан сангаар дамжуулан хэрэгцээнийхээ усыг авч байна. Ус тэр дундаа ундны ус бол хүн амын эрүүл мэнд, улс орны аюулгүй байдалд нөлөөлөхүйц хүчин зүйл учраас эрүүл ахуйн болон орчны бохирдолгүй болгон засварлах, шинэчлэх талаар аймгийн Засаг даргын зүгээс "Шинэ усан сан" төслийг боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулан усан сангуудыг шинэчлэх, засварлах ажлыг эхлүүлсэн. 5 жилийн хугацаанд хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан болон хамтын ажиллагаатай олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар нийт 8 ус түгээх байрыг шинээр барьж, 27 ус түгээх байрыг үе шаттайгаар засварлан шинэчилж, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд иргэд хэрэглэгчдэд ус түгээж байна. Өнөөдөр Хэрлэн сумын 2 дугаар багт орших 2 дугаар усан сангийн үйл ажиллагааг нээж, иргэдэд цагийн хуваарийн дагуу үйлчлэхээр боллоо.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар