Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ДОРНОД АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2020 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

2019-10-09 17:44

Өнөөдөр аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бодлогын хороодын нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Бодлогын хороодын дарга гишүүд үндсэн чиглэлийн төсөлтэй нэг бүрчлэн танилцаж, зарим тодорхой бус асуудлыг тодотгон хэлэлцэж, үндсэн чиглэлд тусгуулах саналаа хэлэв. Энэ жилийн Үндсэн чиглэлийн онцлог нь үндсэн чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гэсэн 2 баримт бичиг гарч байгаа юм. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийн онцлог болон шинээр тусгагдсан ажлуудаас дурьдвал: ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр шинэ технологи, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих зорилтыг дэвшүүлж, сангийн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулах Газар зохион байгуулалтын чиглэлээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдан хэрэгжээгүй байгаа сумын нутаг дэвсгэрийн төлөвлөгөө хийлгэх, газрын нэгдмэл сангийн тооллого, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг бэлчээр болон хот тосгон бусад суурин газар хийлгэх мөн стандартын дагуу хаягжуулалтын ажлыг эрчимжүүлэх Авто замын сүлжээг өргөжүүлэн нэмэгдүүлэн сайжруулах зорилтын хүрээнд босоо чиглэлийн авто замуудыг шинэчлэн засварлах, орон нутгийн чанартай авто зам ашигласны төлбөр хураамж авах пост байгуулах зэрэг ажлуудын шинээр тусгалаа. Байгаль орчин аялал жуулчлалын чиглэлээр Чойбалсан хотын хогийн төвлөрсөн цэгийг ландфилдын аргаар дарж булах, нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн улмаас эвдэрсэн газарт хяналт шинжилгээ хийж, тээвэрлэлтийн чиглэлийг тогтоон эвдэрсэн хэсгийг нөхөн сэргээлгэх ажлыг зохион байгуулах зэрэг ажлууд байна.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар