Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Чойбалсан хотод хоёр цэцэрлэг нээлтээ хийлээ

2019-10-08 10:06

Дорнод аймгийн төв Хэрлэн сумын 1 дүгээр багт 120, 6 дугаар багт 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгүүд өнөөдөр /2019.10.07/ нээлтээ хийлээ.

Хэрлэн сумын 1-р багт байрлах 18 дугаар цэцэрлэг 5 бүлэгтэй 120 хүүхдийн хүчин чадалтай 23 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тус цэцэрлэгийн барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн “Дорнын оч” XXK барьж гүйцэтгэжээ. 

Хэрлэн сумын 6 дугаар багт шинээр ашиглалтад орж буй 17 дугаар цэцэрлэг нь 6 бүлэг 150 хүүхдийн хүчин чадалтай, 24 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болоод байна. Тус цэцэрлэгийн барилгын ажлыг улсын төсвийн 1,3  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн "ДОЦ" ХХК барьж гүйцэтгэсэн байна.

Шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж буй тус цэцэрлэгүүдэд аймгийн төсвийн хөрөнгөөр дотоод тохижилт, зөөлөн эдлэл авахад дэмжлэг үзүүлж нийт 10 сая төгрөгийг шийдвэрлэсэн юм.

Цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Улсын их хурлын гишүүн Х,Болорчулуун,  болон албаны хүмүүс эцэг, эхчүүдийн төлөөлөл, иргэд оролцлоо.

Дорнод аймагт  2019-2020 оны  хичээлийн жилд төрийн өмчийн 31 цэцэрлэг, хувийн хэвшлийн 7 цэцэрлэгт сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 87%-ийг хамруулж байгаа бол аймгийн удирдлагууд ирэх онд нийт хүүхдийн 90 орчим хувийг хамруулах зорилт тавин ажиллаж байна.

Тус цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдэж, жил бүр 2-5 насны хүүхэд багачуудыг сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж бүрдэж байна гэж эцэг, эхчүүд баяртай байна.

 
 


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар