Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХЭРЛЭН СУМЫН 11 БАГИЙН АХМАДЫН ХЭСГИЙН АХЛАГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2019-10-08 10:03

 

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлөөс “Ахмад настан-Хэрэглэгч” аяны хүрээнд өнөөдөр Хэрлэн сумын 11 багийн ахмадын хэсгийн хорооны ахлагч нартай уулзав.
Уулзалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлийн дарга Ч.Ганбат болон холбогдох газар, хэлтэс, байгууллагын удирдлагууд ахмадуудын санал хүсэлт, тэдэнд тулгамдаж буй асуудлууд, орон нутагт гарч буй хэрэглэгчийн эрхийг зөрчсөн асуудлууд, ахмад настнуудын зөвлөмжийг сонсч, тэдний асуусан асуултад холбогдох албаны хүмүүс хариулт, дэлгэрэнгүй мэдээллийг өгөв.
Мөн энэ үеэр аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газраас төр засгийн болон аймаг, орон нутгийн бодлого, шийдвэр, тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэсэн бөгөөд Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, хэлтсүүд 11 багийн ахмадуудаас төлөөлөл болгон сонгож гарын бэлэг гардуулан өглөө.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар