Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Зүүн бүсийн ахмад настны асрамжийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо

2019-10-03 15:39

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Дорнод аймаг дахь Зүүн бүсийн ахмад настны асрамжийн төв нь 1990 оны 7 сард 12 хүний орон тоотой, 6 асруулагчтай байгуулагдаж байжээ. Зүүн бүсийн ахмад настны асрамж үйлчилгээний төвийн өмнөх барилга 1945 онд баригдсан барилгын насжилт дууссан учир мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр цаашид ашиглах, үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлж зогсоосон байсан юм. Харин 2017 онд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачилгаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дэмжлэг, хөрөнгө оруулалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам шинэ барилгын асуудлыг шийдвэрлэж “Ган-Октеадр” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус асрамжийн төв 24 ахмад настан, асруулагчид үйлчлэх хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар 8 ажилтан 20 асруулагчтай үйл ажиллагаагаа явуулж байна Үүнээс Дорнод аймгийн 17, Сүхбаатар аймгийн 1, Хэнтий аймгийн 2 асруулагч үйлчлүүлж байна. Барилгын нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, МУГЭЗ, аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөх, “Ахмадын ачлал” хөтөлбөрийн зохицуулагч Л.Түвдэнням, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, Ахмадын хорооны дарга Н.Төмөр болон аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг хэлтсийн дарга нар, ахмадын байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

71173202_777803335991303_6529787617905475584_n



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар