Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ”-ЫН ТАЛААР СУРГАЛТ БОЛЛОО

2019-09-30 13:47

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 09 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж Төрийн байгууллагын удирдлагуудад “Жендерийн эрх тэгш байдал”-ын талаар сургалт зохион байгууллаа.
Ажиллах хугацаандаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Цагдан хорих байр, Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байр, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Хилийн 0132 дугаар ангийн үйл ажиллагаанд тус бүр шалгалт хийсэн бөгөөд аймгийн Прокурорын газрын албан хаагчдад дээрх сургалтыг зохион байгууллаа.

Мөн Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын ИТХ, Хэрлэн сумын ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар нийт 10 төрийн байгууллагад “Жендерийн эрх тэгш байдал”-ыг хангах хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар