Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

ЭЛЧИН САЙД, ХАТАГТАЙ ДОАН ТХИ ХЫӨНГ-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019-09-19 12:05

 

Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байна. Дээрх хугацаанд хоёр орны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол орон уламжлалт түнш, эртний анд Вьетнам улстай хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, харилцан түншлэлийн цар хүрээгээ эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, хөдөлмөр, батлан хамгаалах, хууль эрхүй зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж байна.

Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнг-ийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнг хоёр орны орон нутгуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаа төдийгүй Худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбаруудад хамтран ажиллах боломжтой гэдгээ хэллээ. Дорнод аймгийн хувьд өөрсдийн нөөц боломжид тулгуурлан Вьетнам улстай хамтран ажиллахад бүрэн боломжтой гэдгийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн онцоллоо.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар