Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

“ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ХОЁР ӨДРИЙН ТУРШ ҮРГЭЛЖИЛНЭ

2019-09-17 15:27

 

Монгол улсад Газар тариалангийн салбарыг бие даан хөгжүүлсний түүхт 60 жилийн ой, “Нэг суурин, Нэг бахархал” аян, “Хүнсний ногоо” дэд хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, иргэдэд сурталчлан таниулах зорилгоор “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон агентлаг хэлтсийн удирдлагууд, иргэд оролцож үзэсгэлэн худалдаанд оролцогчдын бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа.
Энэ жилийн үзэсгэлэн худалдааны гол онцлог нь Атрын 60 жилийн ой буюу Монгол улсад Газар тариалангийн салбарыг бие даан хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн уриан дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд Дорнод аймгийн 12 сумын төлөөлөл болон Хэнтий, Сүхбаатар аймгийн газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.
Иргэн та энэхүү үзэсгэлэн худалдаанд очсоноор эрүүл хөрсөнд ургасан шинэ хүнсний ногоог тариаланчдын гар дээрээс хямд үнээр худалдан авах боломжтой бөгөөд үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд хоёр өдрийн турш үргэлжилнэ.
Үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол, хүндэт тэмдгээр Хэрлэн сумын иргэн Ц.Пүрэвсүрэн, С.Галсан, Н.Март, Хөлөнбуйр сумын А.Ариунаа, “Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан” цол хүндэт тэмдгээр Хэрлэн сумын иргэн Ж.Рэнцэнзаяа нар шагнагдлаа.
www.dornod.gov.mn



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар