Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

"ДОРНОДЫН БОЛОВСРОЛ" БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

2019-08-26 16:00

 

Өмнөх хичээлийн жилийн зорилтын хэрэгжилт, үр дүн, цаашид анхаарах асуудал, 2019-2020 оны хичээлийн жилийн зорилго, зорилт, шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд "Дорнодын боловсрол" бага хурал аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд эхэллээ. Бага хурлын нээлтэд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн оролцож мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ Боловсролын салбарт гарч буй хөгжил дэвшил, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэнэ гэдгээ хэллээ.
Хуралд Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга О.Байгалмаа, Хэрлэн сумын Засаг даргын Орлогч О.Пүрэв-Очир холбогдох албаны хүмүүс болон аймгийн Ерөнхий боловсролын 28 сургууль, Сургуулийн өмнөх боловсролын 37 байгууллагын удирдах ажилтнууд, багш нарын төлөөлөл нийт 200 гаруй хүн хамрагдан санал солилцож байна.
Мөн энэ үеэр Монгол Улсын Зөвлөх багшийн мэргэжлийн зэргийн үнэмлэх 7 багш гардан авлаа. Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт Зөвлөх багшийн мэргэжлийн зэрэгтэй 14 багш ажиллаж байгаа бөгөөд тус багш нарт хүндэтгэл үзүүлсэн юм.
www.dornod.gov.mn



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар