Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

СУМ ДУНДЫН ЭМНЭЛЭГ, ӨРХ, СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД НЭН ШААРДЛАГАТАЙ 49 НЭР ТӨРЛИЙН 105 ШИРХЭГ БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2019-08-23 11:43


Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 13 сумын сум дундын эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай 49 нэр төрлийн 105 ширхэг багаж, тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч П.Гэрэлбаатар, Л.Түвдэнням, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа нар эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.
Дээрх эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжүүдийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 131,6 сая төгрөгийг шийдвэрлэж, “Биомед трейд” ХХК нийлүүлэв.
www.dornod.gov.mn



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар