Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

“СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТАД 1200 БАГШ НАР ХАМРАГДАЖ БАЙНА

2019-08-16 10:36

2019-2020 оны хичээлийн жилийн бэлтгэл, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалт 2019 оны 8 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Чойбалсан хотод зохион байгуулагдаж байна. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл оролцож мэндчилгээ дэвшүүлж, орон нутгийн зүгээс боловсролын салбарт хийгдэж байгаа болон цаашид хийхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Сургалтыг БСШУСЯ, БМДИ, Боловсролын хүрээлэн, Дорнод аймгийн БСУГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургууль, цэцэрлэгийн нийт 1200 орчим багш, удирдах ажилтнууд оролцож байна. "Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй" сургалтыг зохион байгуулахаар Үндэсний сургагч 33 багш ажиллаж байгаа ба сургалт Дорнод их сургууль, Хан-Уул цогцолбор сургуулиудад 4 хоногийн турш үргэлжилнэ.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар