Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

"ХАЛХЫН ГОЛЫН АХАН ДҮҮС" ҮЗЭСГЭЛЭН ЧИТА ХОТОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2019-08-09 17:38

 

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт музейн захирал Л.Мягмарсүрэнгийн санаачилгаар "Халхын голын ахан дүүс" хамтарсан үзэсгэлэн ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотноо 8 дугаар сарын 06-ны өдөр “А.К.Кузнецовын нэрэмжит Өвөрбайгалийн хязгаарын хязгаар судлалын музей”-д нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнгийн онцлог нь анх удаа хоёр улсын хамтарсан үзэсгэлэн тэр дундаа дайны сэдэвтэйгээр олон нийтэд хүрч байгаагаараа онцлог бөгөөд 60 хоногийн турш Чита хотноо үргэлжилэх юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Халхгол сумын Ялалт музейн захирал Л.Мягмарсүрэн, ОХУ-ын Өвөрбайгалийн Хязгаарын Соёлын яамны орлогч сайд А.В.Бочкарников, А.К.Кузнецовын нэрэмжит музейн захирал В.К.Колосов болон холбогдох албаны төлөөлөл Чита хотын иргэдийн төлөөлөл оролцлоо.
Мөн ОХУ-ын Өвөрбайгалийн Хязгаарын Хөрөнгө оруулалт, хөгжлийн яамны орлогч сайд Баранов Дмитрий Валентинович болон холбогдох албаны хүмүүстэй Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг Дорнод аймагт хамтран зохион байгуулах талаар ажил хэргийн санал солилцлоо.
www.dornod.gov.mn



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар