Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ХАЛХЫН ГОЛ ДАХЬ ХҮҮХДИЙН ОВООГ СЭРГЭЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

2019-08-02 10:27

Дорнод аймгийн хүүхдийн төлөө зөвлөлөөс Монголын түүх соёлын хосгүй үнэт дурсгал, аймгийн есөн гайхамшигт бүтээлийн нэг болох “Их бурхант” цогцолборыг аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулах, мөн түүний өлмийд орших “Хүүхдийн овоо”-г олон нийтэд танилцуулах арга хэмжээг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Халхгол сумын 2 дугаар багт байрлах Их бурхант цогцолбор, хүүхдийн овоонд зохион байгуулна. Тус арга хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 200 хүүхэд оролцох бөгөөд 2019 оноос эхлэн жил бүрийн 08 дугаар сарын 08-ны өдөр Их бурхант цогцолбор болон “Хүүхдийн овоо”-г түшиглэх арга хэмжээг тогтмол зохион байгуулах юм. “Хүүхдийн овоо”-г аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн захиалгаар Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хоёр дахь жилдээ малтлага, судалгаа шинжилгээний ажлыг хийж байна. Энэхүү овооны бүтэц нь эхийн умайн хэлбэртэй, хүүхэд эхийн хэвлийд усан суурьтай байдгийн адил овоо нь тойроод усан суурьтай бөгөөд энэхүү бэлгэдэлтэй уялдуулан “Хүүхдэд ээлтэй бурхантай овоо байсан” хэмээн нутгийн иргэд, судлаачид тайлбарладаг. Халхын хэцүү То ван хэмээн олноо алдаршсан Бат-Очирын Тогтохтөр нь хошууныхаа урчууд дархчуудаар олон сайхан бурхан шүтээн бүтээлгэж байсны зэрэгцээ хүүхдүүдийг бичиг үсэгт сургах 300 гаруй хүүхдийн сургууль байгуулан, дэгийн найман багачууд нэртэй дугуйлан байгуулан хүүхдийн хөгжил хүмүүжлийн ажлыг явуулдаг байжээ. Иймээс То вангийн бүтээсэн түүх, соёлын дурсгалт зүйлсийг сэргээж, “Соёлын биет болон биет бус өв”-ийг хойч үедээ уламжлуулахаар “Хүүхдийн овоо”-г сэргээх ажлыг эхлүүлж байгаа юм. www.dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар