Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

М.Бадамсүрэн: Ажилтны буруу биш шалтгаанаар тус уурхай түр зогсолт хийсэн тул Хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу тус компани ажилтнууддаа үндсэн цалингийнх нь 60 хувь, түүнээс дээш олговор олгох учиртай.

2019-08-01 10:14

Улааны холимог металын ордод үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-н Шинь Шинь ХХК өнгөрсөн сарын 25-наас үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаанд зогсоосон.Энэ талаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өөрийн файсбүүк хуудсаараа дамжуулан дараах хариултыг өгсөн.

Шинь шинь ХХК-ний зарим ажилтан, ажиллагсадаас тус компани түр зогсолт хийсэн талаар асуулт ирүүлж байгаатай холбогдуулан дараахь хариултыг өгч байна.

Тус аж ахуйн нэгж нь газрын доорхи усыг эрх бүхий байгууллагын дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа мөн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь батлагдаагүй байгаа нь Онон-Улз голын сав газрын захиргаа болон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоогдож байгаа тул зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж байгаа хууль бус үйлдлийг түдгэлзүүлэн зогсоох мэдэгдэл, шаардлагыг манайхаас өгсний дагуу Шинь Шинь компани нь өөрсдийн саналаар үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа.

Ажилтны буруу биш шалтгаанаар тус уурхай түр зогсолт хийсэн тул Хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу тус компани ажилтнууддаа үндсэн цалингийнх нь 60 хувь, түүнээс дээш олговор олгох учиртай.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар