Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

“ТАЛ НУТГИЙН СОЁЛ”-ЫГ АЯЛАГЧ, ЖУУЛЧДАД ТАНИЛЦУУЛНА

2019-08-01 10:09

Дорнод аймаг 2019 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Зорилтод жилийн хүрээнд 2019 оны 8-р сарын 04-ний өдөр Чойбалсан хотын "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд “Тал нутгийн соёл” аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулна. Тус арга хэмжээ нь Дорнод аймагт зонхилон амьдарч буй Халх, Буриад, Барга, Үзэмчин ястны  уламжлалт соёл, түүний дотор дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэн аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлж, дотоод, гадаадын жуулчдыг татах зорилготой юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд сайхан үндэсний хувцастай оролцогчдыг сонгон шалгаруулах бөгөөд урьдчилан бүртгүүлэх шаардлагагүйгээр тухайн арга хэмжээнд үндэсний хувцсаараа гоёж ирэн оролцох боломжтой юм. Оролцогчдыг “Сайхан үндэсний хувцастай” гэр бүл, эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, гадаадын иргэнийг шалгаруулна. мөн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн болон үндэсний дээл, хувцас, эдлэл, хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, Халх, Буриад, Барга, Үзэмчин ястны зан заншил, өв уламжлал харуулсан 4 отгууд ажиллаж, уламжлалт бөх, сур, тоглоом наадгай, дээл урлаг, язгуур урлаг, уран бичлэгийг сонирхон үзэх боломжтой юм.

Дорнод нутгийн иргэд та бүхнийг болон зорин ирэх аялагчдыг хүрэлцэн ирэхийг урьж байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар