Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ЛАБОРАТОРИЙН ШИНЭ БАРИЛГЫН АЖИЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ

2019-07-31 19:08

Монгол улсын Засгийн газрын 2007 оны 270 дугаар тогтоолоор 2019 онд Дорнод аймагт Шүүхийн шинжилгээний албаны лабораторийн барилгыг шинээр барихаар улсын төсвөөс 690 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвлөжээ. Өнөөдөр тус лабораторийн барилгын шав тавих ёслолд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон албаны удирдлагууд оролцлоо. Барилгын ажлыг өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр дуусган хүлээлгэн өгөх гэрээтэйгээр Ш.Өргөнбаяр захиралтай "Их Базар Констракшн" ХХК барьж гүйцэтгэж юм. Энэхүү барилга баригдсанаар Шүүхийн шинжилгээний албаны үйл ажиллагаа нь өргөжин тэлж албаны бүтэц, зохион байгуулалт, орон тоо, хийгдэх шинжилгээний тоо төрөл нэмэгдэх бөгөөд орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан лаборатори бий болж түүнд ажиллах шинжээч, мэргэжилтнүүд бэлтгэгдэн гарах юм. www.dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар