Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

АЙМГИЙН БАЯР НААДАМ БУРИАД СУРЫН ХАРВААГААР ЭХЭЛЛЭЭ

2019-07-26 09:17


Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын Хувьсгалын 98 жил, Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, “Зүүн бүсийн хурд 2019”, “Зүүн бүсийн Чуулга харваа” аймгийн баяр наадмын харваа 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Буриад сурын харваагаар эхэлсан билээ. Буриад сурын харваанд Монгол Улсын Гавьяат тамирчин, Дархан мэргэн, Урианхай харвааны Улсын мэргэн, Буриад сурын Улсын мэргэн Ц.Хүдэрчулуун тэргүүтэй Буриад сурын Улсын мэргэн 4, Буриад сурын аймгийн мэргэчүүл, спортын мастер, дэд мастер цолтой 81 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөн. “Зүүн бүсийн Чуулга харваа-2019” наадмын Буриад сурын харвааны шилдэгүүд тодорлоо.
Эрэгтэй харваачдаас: - Тэргүүн байранд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Гавьяат тамирчин, Дархан мэргэн, Урианхай харвааны Улсын мэргэн, Буриад сурын Улсын мэргэн Ц.Хүдэрчулуун 58 оноогоор,
Дэд байранд Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Б.Лхагвадорж 58 оноогоор,
Гутгаар байранд Дорнод аймгийн Булган сумын уугуул, спортын мастер Б.Нямбаяр 57 оноогоор,
Дөтгөөр байранд Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Д.Бамбалдорж 57 оноогоор,
Тавдугаар байранд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, спортын мастер Б.Зоригтбаатар 57 оноогоор.
Эмэгтэй харваачдаас: -Тэргүүн байранд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, “Хилчин” спорт хорооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер З.Пэрэнлэймаа 56 оноогоор,
Дэд байранд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, “Хилчин” спорт хорооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер Г.Энхмандах 52 оноогоор,
Гутгаар байранд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын Эрүүл мэндийн төвийн харваач, Монгол Улсын Гарамгай харваач, Буриад сурын Улсын мэргэн Ч.Гандаваа 52 оноогоор,
Дөтгөөр байранд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Б.Ганчимэг 51 оноогоор,
Тавдугаар байранд Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, сумын мэргэн С.Балжмаа 51 оноогоор тус тус шалгарлаа. Сурын алтан зурхай өнөд ивээх болтугай.
www.dornod.gov.mn



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар