Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ЗҮҮН БҮСИЙН ЧУУЛГА ХАРВААНЫ БҮРТГЭЛ МАРГААШ ЯВАГДАНА

2019-07-22 20:43

Энэ жилийн баяр наадам нь Зүүн бүсийн чуулга харвааг 14 жилийн дараа Дорнод аймагт зохион байгуулж байгаа бөгөөд Зүүн бүсийн чуулга харвааны гол онцлог нь Үндэсний их сурын харваанд харвасан онооны байдлаар залуу харваачдад спортын мастер, дэд мастер, спортын 1, 2, 3 дугаар зэрэг олгох юм. Харваачдын бүртгэл маргааш буюу 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 08:00-15:00 цагийн хооронд аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хоёрдугаар байранд Хүний эрхийн үндэсний комиссын өрөөнд явагдана. Сурын харвааны хөтөлбөр: 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Буриад сурын харваа, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баргын түнх харваа, Үзэмчин харваа, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хүүхдийн харваа, 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Үндэсний их сурын харваа, Зүүн бүсийн чуулга харвааны нээлтийн ажиллагаа, 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Үндэсний их сурын шигшээ харваа, Зүүн бүсийн чуулга харвааны шилдгүүдэд байр, шагнал гардуулах ажиллагаа тус тус зохион байгуулагдана. www.dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар