Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ДОРНОД АЙМАГ АЖИЛ ХАЙГЧ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН “ЦАХИМ БИРЖ” ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЛОО

2019-07-18 15:03


Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Ажил хайгч иргэдэд зориулан ажлын байр зарласан бүртгэлтэй ажил олгогч байгууллагын мэдээллийг авах боломжтой “Цахим бирж” мэдээллийн 6 ширхэг тоног төхөөрөмжийг өнөөдөр буюу 2019 оны 7-р сарын 18-ны өдөр аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүлээлгэн өглөө. Үүнээс 3 төхөөрөмжийг нь хүн ам ихээр суурьшсан Баян-Уул, Дашбалбар, Халхгол суманд байршуулахаар төлөвлөжээ.
“Цахим бирж” нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын www.lims.gov.mn, www.jobnet.mn систем буюу Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд холбогдсон бөгөөд ажил хайгч иргэд аж ахуйн нэгж, байгууллагад зарлагдсан ажлын байрны тухай мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт очих шаардлагагүйгээр цаг хугацааг хэмнэн цаасаар хэвлэн авах боломжтой. Уг төхөөрөмж нь монгол хэл дээр тул иргэд хэрэглэхэд хялбар юм.
www.dornod.gov.mn



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар