Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

АЙМГИЙН МУЗЕЙ “ГЕНЕРАЛ” ЦОЛТНЫ ТАНХИМЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ ДУУСЧЭЭ

2019-07-16 14:58


Монгол улсад Генерал цол үүсэж хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан 2004 онд Генерал цолтнууддаа хүндэтгэл үзүүлэх зорилготойгоор аймгийн Музейд генерал цолтнуудын танхим байгуулсан бөгөөд тус танхимыг дахин сэргээн засварлаж өнөөдөр буюу 2019 оны 7-р сарын 8-ны өдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Халхголын ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга, Засаг даргын орлогч Ш.Ёл, Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Ганзориг оролцлоо.
1944 оноос “Генерал” хэмээх эрхэм хүндтэй цэргийн дээд цолыг олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгаас 8 хүн энэхүү цэргийн дээд цолыг хүртсэн ажээ. БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх 11 хүнд “Генерал” цол олгосон байдаг. Тэрхүү 11 генералын нэг нь Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат хурандаа генерал Сандивын Равдан байсан юм.
Мөн Монгол улсын Хятад, Орос улстай хиллэх хилийн заагийг тогтоосон Дорнод аймгийн Баяндун сумын харьяат дэслэгч генерал Б.Цэдэн-Иш, Матад сумын харьяат хошууч генерал Д.Намсрайжав, Матад сумын харьяат хошууч генерал Б.Амарсайхан, Баян-Уул сумын харьяат хошууч генерал Д.Базарсад, Чулуунхороот сумын харьяат хошууч генерал Ц.Сэргэлэн, Баян-Уул сумын харьяат бригадын генерал Д.Энхбаатар, Чойбалсан сумын харьяат бригадын генерал Г.Энхбаатар хэмээх найман Генерал Дорнод аймгаас төрөн гарсан байна.
Энэхүү танхимд Дорнод нутгаас төрөн гарсан генералуудын амьдралын түүхэн замналыг харуулсан гэрэл зураг хэрэглэж байсан зүйлс болон өмсөж байсан дүрэмт хувцас, хэрэгслийг дэлгэн харуулжээ.
www.dornod.gov.mn



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар