Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

ДАЙНЫ ҮЕИЙН АВТО МАШИНЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ УРАЛДААН ЗАРЛАЛАА

2019-07-16 14:56


Халхын голын дайнд оролцож байсан авто машин, техник хэрэгслийг сэргээн засварлаж иргэд, хүүхэд залуус, олон нийтэд таниулах, тэдэнд техникийн мэдлэг олгох, ойн хүндэтгэлийн жагсаалд оролцуулж техникийн үзэсгэлэн гаргах зорилготойгоор Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулах дайны үеийн авто машиныг сэргээн засварлах уралдаан зарлаж байна.
Тус уралдааныг Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг, Дорнод аймгийн Авто тээврийн үндэсний төв, Замын Цагдаагийн тасгаас зохион байгуулж байгаа бөгөөд Уралдаанд авто машин сонирхогч иргэд, Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй авто засварын газрууд оролцох боломжтой. Шалгаруулалт Монгол дайчдын хөшөөний талбайд 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 10.00 цагт болно.
Уралдаанд тавигдах шаардлага
1924-1960 оны техникүүдийг оролцуулна.
Авто машины үйлдвэрийн ерөнхий байдлыг өөрчлөгдөөгүй байдал, өнгө үзэмжийг харгалзан үзнэ.
Хөдөлгүүр, кроп, явах анги өөрчлөгдсөн байж болно.
Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахуйц байна.
Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна.
Авто машинд нэмэлт тоноглол хийсэн байдал.
Авто машины жолоодох жолооч нь дайны үеийн онцлогийг харуулсан хувцас хэрэглэлтэй байх зэрэг шаардлагууд тавигдах юм.
Холбогдох утас: 88058494, 88064129



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар