Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ЗЭЭЛД 14 ТӨСӨЛ ШАЛГАРЧЭЭ

2019-07-16 14:54


2019 оны 5-р сарын 20-ны өдрийн Аймгийн Засаг даргын захирамжаар “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл олгох, сонгон шалгаруулах дэд хороо”-г 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. ХХААЯ-ны Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас 2019 онд Дорнод аймагт 1 тэрбум төгрөг хуваарилан өгсөн.
Энэхүү Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авах хүсэлт ирүүлсэн 75 иргэн, аж ахуйн нэгжийн мөнгөн дүнг тооцож үзвэл 6 тэрбум 168 сая төгрөг болсон байна. Дээрх төслөөс нийт 18 төсөл шалгуурт нийцээгүй улмаас хасагдсан ба үлдсэн 57 төсөлд ажлын хэсэг 50 хүртэл оноо өгч түүнээс 14 төслийг Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас санхүүжүүлэхээр ажлын хэсэг шийдвэрлэсэн байна.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас дараах 14 иргэн, аж ахуйн нэгжийн төсөлд зээл олгохоор болжээ.
1. “Эрдэнэбилгүүдэй” ХХК- Хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
2. Иргэн Д.Батболд- Мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл
3. Иргэн Д.Оюунбаатар- Оёдлын үйлдвэрлэл өргөжүүлэх
4. “Орум” ХХК- Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
5. “Бабуб” ХХК- Талх нарийн боовны үйлдвэрлэл
6. “Авто агро” ХХК- Чацарганы жүүс үйлдвэрлэл
7. Иргэн Ш.Цэнд- Рашаан сувилал, рашаан савлах үйлдвэрлэл
8. “Хүрэлтөгс” ХХК- Тахианы аж ахуй
9. “Дорнын наяд баялаг” ХХК- Байгалын шохой үйлдвэрлэл
10. “Сэмбо бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл” – Төмс, хүнсний ногооны автомат зоорийн төсөл
11. “Давст оргил зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл”- Иоджуулсан давс үйлдвэрлэл
12. Иргэн Э.Эрдэнэбулган-Буйдан үйлдвэрлэл
13. “Энх Мөнх Божу” ХХК- Талх нарийн боовны үйлдвэрлэл
14. “Нутгийн тус” ХХК- Тахианы аж ахуй тус тус шалгарсан байна.
www.dornod.gov.mn



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар