Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

“ЗҮҮН БҮСИЙН ХУРД-2019” НААДМЫН БЭЛГЭДЭЛ ЛОГО ШАЛГАРЛАА

2019-07-09 16:54

МУ-ын Засгийн газрын тогтоолоор Дорнод аймагт “Зүүн бүсийн хурд-2019” наадам 07-р сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ хүрээнд Ардын хувьсгалын 98 жилийн ой, аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлнэ. “Зүүн бүсийн хурд-2019” наадмын лого зохиох уралдааныг 2019 оны 05-р сарын 27-оос 06-р сарын 24-ны өдөр хүртэл хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн Баяр наадмыг зохион байгуулах хороо, Монголын морин спорт, уяачдын холбооны Дорнод аймаг дахь салбар олон нийтэд нээлттэй зарласан ба уралдаанд нийт 5 оролцогчийн 6 бүтээл ирсэнээс аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, аймгийн Баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгээр хэлэлцэж Улаанбаатар хотоос оролцогч Дизайнер Г.Баясалын бүтээл шалгарчээ. Энэхүү логоны утга санаа нь Монголын түүхийн агуу гайхамшгууд, мөн хүнд хэцүү, жаргал зовлонг Монгол морь, Монгол хүнтэй хамт туулж хань нөхөр, амин сүнс нь байсаар, төрийн сүлд, төрийн эрдэнэ гэх мэт шүтэн дээдэлж, төрөл бүрээр дүрсэлж ирсний нэг дурсгал хүрэл морины дүрсийг мөнхийн хөдөлгөөнийг бэлгэдэгч хас хэлбэрт оруулан ургахын улаан наран дээр дүрсэлжээ. Зүүн бүсийн хурд гэсэн үгийг босоо Монгол бичгээр эвхэж сарыг төлөөлүүлснээр, Монгол түмний эртний шүтээн өнө мөнхөд бадарч байх, өнгөрсөн, одоо, ирээдүйг илтгэгч нар, сар, галыг үүсгэн, Монгол адуун соёл нь өнгөрсөн, одоо, ирээдүйд мөнхөд тасралтгүй үргэлжилнэ гэсэн утгыг илэрхийлсэн байна. www.dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

дорнод нутгийн хүү (64.119.23.192)2019-07-16 00:08
ҮНЭХЭЭР САЙХАН БОЛЖЭЭ, УТГА ЧАНАР НЬ Ч ТОДОРХОЙ

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар