Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

М.Бадамсүрэн: Цагаан зээрийн гол төллөдөг бэлчээр энэ бүс нутгийг нүдний цөцгий мэт хайрлах хэрэгтэй

2019-07-08 09:46

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан Тосон хулстайн байгалийн нөөц газрыг олон мянган тооны адуунаас чөлөөлөх ажлын хэсэг Хөлөнбуйр суманд ажиллаа.
Ажлын хэсэг тус газарт гарч байгаа зөрчлийг арилгуулахаар өнгөрөгч сард өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж, дараагийн шатны арга хэмжээг авч ажиллах юм байна.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: Цагаан зээрийн гол төллөдөг бэлчээр энэ бүс нутгийг нүдний цөцгий мэт хайрлах хэрэгтэй. Хуулинд заасны дагуу уламжлалт мал аж ахуй эрхэлж байгаа уугуул иргэдийг зөвшөөрнө, харин өндөр ашиг шимтэй ашгийн зорилгоор олон мянган адуутай, эрх мэдэл бүхий бэлчээрийг сорчилон ашиглаж байгаа хүмүүстэй хатуу тэмцэнэ. Цаашид тусгай хамгаалалттай газар нутагт дур зоргоороо ирдэг байдлыг таслан зогсооно гэдгээ мэдэгдсэн.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар