Чойбалсан, Дорнод
 
 

ХАЛХГОЛЫН ДАЙНЫ 80 ЖИЛИЙН ОЙД: ЯЛАЛТ ХӨШӨӨ

2019-06-28 10:37

Халхын голын байлдааны ялалтын дурсгалын хөшөөг 1939 онд хамгийн ширүүн тулалдаан болсон Хамар даваанд Халх голын ялалтын 45 жилийн ойгоор 1984 онд босгожээ. Уг хөшөөний төслийг уран барималч Д.Амгалан, А.Н.Бурганов, архитекторч Д.Чойжилжав, Л.В.Мисожников нарын бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид зохиожээ. Хөшөөний өндөр нь 50 метр, гол баганын нүүрэн талд зэрэгцэн зогссон Монгол Зөвлөлтийн хоёр цэрэг, нөгөө талд нь Монгол үндэсний хувцастай Монгол эмэгтэйн дүрсийг урласан байдаг нь Монгол-Зөвлөлтийн найрамдал, цэрэг эрийн эх хүний ариун сэтгэлийг бэлгэддэг. Гол баганын хоёр талд байх зэс цутгамал тугны дүрс бүхий ханан дээр тус байлдаанд оролцсон морин болон явган цэрэг, танкчид, нисгэгчдийн дүр төрх, тэр үеийн байлдааны зэвсэг техникийг товойлгон дүрсэлж тухайн үеийн тулалдааны уур амьсгал, дүр төрхийг илэрхийлж, энэ эрх чөлөө ямар их үнээр олдсоныг илтгэн харуулдаг. Хөшөөг 54 метр урт, 33 метр өргөн дан аранжин зэсээр урлан хийжээ.

Халхын голын дайны 80-н жилийн ойн босгон дээр ДЦС 3, ДЦС 4 -р цахилгаан станцын хамт олон Ялалт хөшөөний гэрэлтүүлгийг 29 жилийн дараа дахин сэргээжээ.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

ахмад (64.119.17.180)2019-07-04 14:50
хөшөөгөө шувууны ****наасцэвэрлэсэн үү сайн угааж цэвэрлээрэй сумдын удирдлагууд анхаарч байгаа биздээ

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар