Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

ХАЛХГОЛЫН ДАЙНЫ 80 ЖИЛИЙН ОЙД: БУРХАН ГЕНЕРАЛ Ч.ДАНЗАН

2019-06-28 09:37

Монгол орны Зүүн хязгаар эрэлхэг дайчин баатар, цэргийн нэрт зүтгэлтэнээрээ алдартай хязгаар нутаг.

Наран мандах зүгээс төрөн гарсан цэргийн авьяаслаг, хичээнгүй удирдагчдийн нэг нь Монголын ардын армийн домогт удирдагч, 1939 оны Халхголын дайн, 1945 оны Чөлөөлөх дайны ахмад дайчин, цэргийн улс төрийн нэрт ажилтан, Монголын ардын аримийн Улс төрийн газрын орлогч, Барилгын цэргийн Улс төрийн хэлтсийн дарга асан Монгол улсын 29 дэхь хошууч генерал Чимэдийн Данзан юм.

Сэцэн хан аймгийн /одоогийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын / Таван толгой гэх газар Чимэд Лхамсүрэн нарын хүү болон мэндэлсэн нь 1916 он буюу Олноо өргөгдсөний 5 дугаар он билээ.

Эцэг эхийн хайранд өссөн тэрээр 21 насанд хүрч эрийн цэргийн амьдралд эргэн буцалтгүй орсон нь нэг мянга есөн зуун гучин долоон онын намрын шаргал тэр нэг өдөр байсан юм.

Байлдагч болж цэргийн хувцсаар биеэ гоёсон  шинэ цэргийн крантины хугацаа дуусч бичиг үсэг мэддэг байсан нь нутгийн цэргийн даргадаа хэлсэн “ховоор” илэрч шалгалт өгснөөр бага даргаар дэвшсэн байна.Цэргийн болон бичгийн эрдэмдээ шамдан суралцаж цаг ямагт тэргүүлж ирсэн түүнийг  сумангийн улс төрийн орлогчоор томилж офицер мөрдөс зүүлгэсэн нь  1939 он юм.

ДАЙНЫ ЖИЛҮҮДЭД:

Эх орны зүүн хязгаараас эзэрхий санаа агуулсан харийн дайсан өнгөлзөж байсан эмзэг тэр цаг уед Тамсагбулагийн 6-р дивизийн 1-р сумангийн улс төрийн орлогчоор томилогдож Халхголын дайныг дуустал тулалдсан байна.Байлдах цагтаа байлдаж, цэрэг эрсээ зоригжуулан, эх оронч зориг эрмэлзэлийг нь бадрааж явжээ.

Тэрээр 1939-1946 онуудад цэрэг армид улс төрийн ажилтаны үүргийг нэр төртэй биелүүлж явсан байдаг нь дивиз хорооны удирдлагаас гаргасан тодорхойлолтуудаас харагдаж байдаг.

Дэлхийн түүхэнд хараар үлдсэн их дайны сүүлчийн голомтийг устгах Чөлөөлөх дайнд тэрээр 6-р дивизийн 15-р хороонд улс төрийн орлогчийн албан тушаалтай оролцож Жэкэ хотын чиглэлд 2000 гаруй км замыг туулж дайныг төгсгөсөн байна.

1939 болон 1945 оны дайнд суман, хорооны улс төрийн орлогчоор оролцож дайны тэргүүн шугаманд тулалдсан түүнийг төр засгаас үнэлж байдлааны гавьяаны улаан тугийн одонгоор 3 удаа  шагнасан байдаг.

ЭНХ ЦАГТ Ч ЭХ ОРОН ДУУДВАЛ:

Дайн дууссан ч Ардын армидаа үлдсэн түүнийг энх цагийн бүтээн байгуулалтанд эх орон нь дуудсанаар армийн бүтэцэд цоо шинээр орж ирсэн барилгын салбарт томилогдсон байдаг.

Хөдөө аж ахуйн дээд сургууль, Сүүний үйлдвэр, 40 мянгатын орон сууцны зарим хэсэг , Сүхбаатар, Чойбалсан нарын бунхант индэр, иргэний агаарын тээврийн дэд бүцэцийн ажлыг гүйцэтгэж ашиглалтанд өгч байх үед түүнийг нисэх хорооны улс төрийн орлогчоор томилсон байна.

Цэрэг хүн тушаал дагадаг аль хэрэгцээт газар нь тушаалаар явна гэдэг байр суурьтай түүнийг нисэх хороонд 2 жил ажиллуулаад Ардын армийн улс төрийн газарт тасгийн даргаар дэвшүүлэн томилсон байна.

Эх оронд бүтээн байгуулалт шинэ шатандаа гарсан 1960-аад онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг 14 аймаг, хот, 140 сумын нутагт барилгын цэргийн 30 шахам анги, байгууллага, 20.000 гаруй хүнийг төвлөрүүлэн удирдаж байсан шилдэг удирдагч байжээ.

Данзан гуай 39 жил цэргийн албыг хаахдаа 37 жил сумангийн улс төрийн орлогчоос армийн улс төрийн орлогч болтлоо дэвшин байлдагчийн халааснаас генералын мөрдөс зүүсэн Монголын ардын армийн нам улс төрийн нэрт ажилтан байжээ.

Дайны галыг сөрж, дарийн утаа үнэрлэж ялалтын мөчтэй золгож, байлдааны зэвсгээ хөдөлмөрийн багажаар сольж дуулгах нэртэй дуурсагдах алдартай явсан тэрээр  эгэл даруу зан, ажилдаа хариулагатай ханддаг чанар, эр хүний гүндүүгүй ноён нуруугаараа бурхантай зүйрлэгдэж явжээ.

Хошууч генерал Чимэдийн Данзангийн Ач хүү БХЯ-ны Ахмад Дайчин Бэлтгэл Дэд хурандаа Б.Баясгалан



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар